Барилга, хот байгуулалтын албаны бэлэн байдалд үзлэг хийлээ
Үйл явдал
/
2024-06-25

Онцгой байдлын ерөнхий газраас "Үерийн аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг"-ийг Барилга, хот байгуулалтын Улсын албанд 2024.06.24-ний өдөр зохион байгууллаа.

Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлт, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нэмэлт хүч дайчлах нөөц бололцоо, үерийн эрсдэлийн үйл ажиллагааны санхүүжилтийг шалгав.

ОБЕГ-ын ажлын хэсгээс Барилга, хот байгуулалтын Улсын албаны бэлэн байдлыг "Хангалттай" гэж дүгнэн, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрсдлийг бууруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Барилга, хот байгуулалтын Улсын албаны нийт баг бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.

11 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад5 хүн ба бичвэр нарын зураг байж магад5 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.