Сайн туршлага 4: Нэг гэр бүлийн ойн аж ахуйн инженерүүд С. Дашдаваа, Д. Сугарсүрэн
Үйл явдал
/
2024-06-25

Тэд 1560-аад га талбайд ойжуулалт хийж, 980-аад га талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил хийсэн. Одоо мод үржүүлгийн газартаа НЭГ САЯ ширхэг тарьц, суулгац тарьж ургуулж байна.

1996 онд 3 га газарт мод үржүүлгийн газраа байгуулах гэж "Тамирын мөс"-ийг долоох шахам байж байгуулсан. Учир нь бид төрөөс дэмжлэг, банкнаас зээл авалгүй олж авсан эрдэм мэдлэг, сурсан ажилдаа итгэж мөлхөөд ч болтугай босгох ёстой, хийх ёстой л гэж багаас нь их рүү тэмүүлсэн.

Одоо тэд Дамбадаржаа дахь "Төгөл" мод үржүүлгийн газартаа 40-гаруй төрлийн 60 орчим зүйлийн мод үржүүлж, тарьж ургуулж байгаагаас шилмүүст модны тарьц 600 мянган ширхгийг гаргадаг.

Мод үржүүлгийн газар нь Улаанбаатарын сэрүүн бүсэд байдаг. Орой дулаарна, намар эрт хүйтэрнэ. Дулаан байх цаг бага. Үүнд л дасан зохицож модоо ургуулж байна. Ийм нөхцөлд ургуулсан суулгац шилжүүлэн тарихад амьдралт сайн байдаг гэнэ. Ахмадууд маань өөр юу ярьж, зөвлөхийг нэвтрүүлгээс үзээрэй./2023 он/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.