Загвар хоршоо, жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад тус бүр 10 төсөл, Зөгийн аж ахуйн 2 кластерт санхүүжилт олгохоор боллоо
Үйл явдал
/
2024-06-25

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо,  Жимс,  жимсгэний аж ахуй,  Зөгийн  кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл  сонгон шалгаруулах хорооны хурал 2024 оны 06 сарын 24-нд боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулав.

Хурлын үр дүнд нийт 2,258,390,000 төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд, 1,098,780,000 төгрөгийн санхүүжилтийг жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахад 10 төсөлд, 191,635,000 сая төгрөгийн санхүүжилтийг зөгийн аж ахуйн кластер 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/26, А/27,А/205 тушаалаар нийт 7,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Үүнд:

  • Зах зээл ба бэлчээрийн  удирдлага төслөөс Загвар хоршоонд – 4,2 тэрбум төгрөг
  • Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Жимс,  жимсгэний төрөлжсөн аж ахуйд – 2,8 тэрбум төгрөг
  • Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Зөгийн аж ахуйн кластер байгуулахад – 270,0 сая төгрөг

Хөдөө аж ахуйн  загвар  хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл,  Жимс, жимсгэний аж ахуй байгуулах зээлд 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл, Зөгийн аж ахуйн кластер байгуулах зээлд 652,8 сая төгрөгийн 5 төсөл хүсэлтээ баталгаажуулан хүлээн авч төсөл сонгон шалгаруулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.  

 

Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://sme.gov.mn/results 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.