Ази Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн арга хэмжээ боллоо
Үйл явдал
/
2024-06-25

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ НИЙГЭМ, ЭВ НЭГДЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) 2024 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Бангкок хотноо “Азийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нийгэм, эв санааны нэгдлийн эдийн засаг” сэдэвт арга хэмжээ зохион байгуулав.

Арга хэмжээнд Ази, Номхон далайн бүс нутгийн төрийн байгууллагууд, ажил олгогч, ажилчдын төлөөлөл, мөн НЭНЭЗ-ийн төлөөлөл байгууллагууд, судлаачид, дадлагажигчид зэрэг биечлэн 100 гаруй, онлайнаар 150 орчим оролцогч хамрагдлаа.

Олон улсын хөдөлмөрийн бага хурлаас 2022, 2023 онд НҮБ-аас баталсан ЖДҮХБ-ын тухай тогтоолуудыг баталснаас хойших Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эв санааны нэгдлийн эдийн засгийн талаарх асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

  • Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр
  • Камбож, Монгол, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудад тулгамдаж буй асуудал, боломж, бодлогын зөвлөмж
  • Улс орнуудын ноу-хау, сайн туршлагыг хуваалцаж
  • Нийлүүлэлтийн сүлжээг илүү хүртээмжтэй, тогтвортой болгох
  • Албан бус ажилчид болон аж ахуйн нэгжүүдийг албан эдийн засагт шилжүүлэх
  • Хоршоо, холбоо, санг хөгжүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
  • May be an image of 4 people and people studyingMay be an image of 8 people, people studying, table and textMay be an image of 9 people and textMay be an image of 10 people, dais and text that says 'Internatiens International Labour Organization Panel discussion on ILO and UN ResoTutions concerning social and solidarity economy 판의 Xlaoyan Qian Director, OD DWT/ DWT/CO-Bangkok Director.iLODWNT/CO-Bangkak -Bangkok WT/CO SimelEsim Eslm Simel Ms.LaurenceKwark Ms. Laurence Kwark MenegperditheCoprelie/Socd cecoratia /Social and Former Manager Global Economy Geneva Economy Farum Prof. Datuk Dr. Denison Jayasooria Heade APFGMl-50GSecetari Secretariat a AtTheSukosolHotel,Bangkok AtThe At The Sukosol Hotel, Bangkok'May be an image of 10 people and text that says 'Objective Hompspae.aeaiesuaa and practitioners on: Inform policymakers, workers' and amployers organizations How social and solidarity economy entitios contrbute Sustainable Development Goals decent work and Identify pathways creating entities emerge and flourish environment for social and solidarity economy Share good practices and lessons learned across countries သ a AtThe Sukosol Hotel, Bangkok'May be an image of 5 people, people studying, table and textMay be an image of 7 people, people studying and text
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.