Бөхчүүдийн допингийн шинжилгээний сорьцыг Германд шинжлүүлж 48 цагийн дотор хариуг авна
Үйл явдал
/
2024-06-26

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Баяр наадмын үндэсний бөхийн допингийн шинжилгээг Герман Улсын Дрезин хотын "WADA"-ийн итгэмжлэгдсэн лабораторт явуулах юм байна. Шинжилгээний түргэвчилсэн хариу 48 цагийн дотор гарна. Харин дэлгэрэнгүй хариу 14-21 хоногийн дотор гарах ажээ. Долдугаар сарын 13-ны өдрийн Германы руу нисэх хуваарь онгоцоор допингийн сорьцыг явуулна гэлээ. 

Хотын дарга “Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-ээс эхлэн “enaadam.mn” вэб сайтаар цахимаар худалдаална. Төв цэнгэлдэх орчимд хоол, хүнсний 177, худалдаа үйлчилгээний 65 асарт зөвшөөрөл олгоно.Нэгдсэн асрын зохион байгуулалтыг бий болгосон. Төв цэнгэлдэх орчмыг “Нарантуул-1”, “Нарантуул-2” болгохгүйн тулд хувиараа худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй. Мөн цэнгэлдэх орчимд 7850 орчим машины зогсоолыг бэлтгэсэн. Бүх зөвшөөрлийг долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “ulaanbaatar.mn” сайтаар олгоно. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг зөвхөн ААН-үүдэд, харин худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг иргэн, ААН-үүдэд олгоно” гэв.

Мөн “Наадмын зөвшөөрлийн үнэ 330-660 мянган төгрөг байна. Үүн дээр хогийн 275 мянган төгрөг болон цахилгааны мөнгө нэмэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана. Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно. Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Тиймээс наадмын өдрүүдэд бараа таваараа аваад цэнгэлдэхийг зорьж хүндрэл учруулахгүй байхыг хүсье” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.