Х.НЯМБААТАР: Төв цэнгэлдийн гадна ЗАДГАЙ ХУДАЛДАА явуулахгүй
Үйл явдал
/
2024-06-26

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 12000 суудал зассан. Хоол, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрыг аж ахуй нэгжүүдэд олгоно. Хуваариа худалдаа үйлчилгээ эрхлэх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд Нарантуул 1, 2-ыг бий болгохгүй.

Хуваариа хөдөлмөр эрхлэх хүмүүс бидний ажлыг хүндрүүлж ирж хэрэггүй. Нийт 7850 авто машины зогсоолыг бэлдэнэ. Худалдаа үйлчилгээ зөвшөөрлийг цахимаар олгоно. Мөн 12000 тасалбарыг долдугаар сарын 1-ээс e-naadam.mn-ээр борлуулна. Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг долдугаар сарын 1-ий 7.00 цагаас www.ulaanbaatar.mn-ээр авна. Хоол үйлдвэрлэл хүний эрүүл мэндтэй холбоотой учраас аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгоно. Худалдааны зөвшөөрлийг бол иргэдэд олгох боломжтой. Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл 33000-66000 төгрөг байна. Үүн дээр хогны 27500 төгрөг, мөн цахилгааны зардлыг авна.

Наадмын тасалбарын үнэд өөрчлөлт орохгүй

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үнэ өмнөх жилийнхээрээ байна. Тодруулбал, 80, 100, 150 мянган төгрөгөөр борлуулна.

Хүй долоо хоногт хуушуурын 200 гэрийн зөвшөөрөл олгоно. Нийт дүүрэгт гурав гурваар нь зөвшөөрөл хуваарилж байгаа.

Хуушуур борлуулж байгаа аж ахуйн нэгж тосоо ил задгай асгавал цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Учир нь, өмнөх жилүүдэд хуушуур хайрсан тосоо ил задгай асгаснаас болж тэр орчимд ногоо, зүлэг ургахгүй болсон. Мөн аж ахуйн нэгжүүд хоолны материал болон сандал ширээтэйгээ л ирэхэд болно. Бусдыг нь нийслэлээс хангана.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг шинэчилсэн. Мөн ариун цэврийн байгууламжийг бүх үндсэн хаалгануудын хажууд хийж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.