Сонгуулийн санал хураалтын талаар ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААВАЛ 100 мянган төгрөгөөр торгоно
Үйл явдал
/
2024-06-26

НЦУГ-ын хурлын танхимд сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон сонгуулийн үеийн хамгаалалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газраас "Сонгуулийн хэсгийн санал авах байранд 2198, шуурхай удирдлагын болон бэлэн байдалд 5669, гэмт хэрэг зөрчил шалгах, сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2897 албан хаагч ажиллаж байна. Нийт цагдаагийн байгууллагын нийт бүрэлдэхүүн буюу 12 мянган албан хаагч хамгаалалт зохицуулалтыг хийж ажиллаж байна. Өнөөдөр бол сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Хоёр хоногийн дараа сонгуулийн санал хураах үйл ажиллагаа болно. Үүнтэй холбогдуулан гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүргэж байна.

  • Хүн, хуулийн этгээд сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн хүнийг 10 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгоно.
  • Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 20 мянган төгрөгөөр торгоно.
  • Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн иргэнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.
  • Сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, саналын хуудсын зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад тараасан, саналын хуудсыг зориулалтын бус үзгээр тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар мөнгө шаардаж авсан иргэнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.

       Мөн санал авах өдөртэй холбоотойгоор согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахгүй  байхыг, гадаа бол битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулахгүй байхыг анхааруулж байна" гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.251.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.