Босоо хөх Монгол бүлгэмийн этгээдүүд Н.Ганибал гишүүний биед халдахыг завджээ
Үйл явдал
/
2024-06-26

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон сонгуулийн үеийн хамгаалалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газраас "Н.Ганибал гишүүний биеийн эрх чөлөөнд халдсан асуудлаар бие төлөөлөгч нь цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тус нэр дэвшигч Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дээр иргэд, сонгогчидтойгоо уулзсаны дараа нэр бүхий гурван иргэн утсаараа бичлэг хийгээд, хэл амаар доромжлох зөрчил гаргасан байна. Тухайн гурван иргэнийг хэн гэдгийг нь тогтооход, "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүнчлэлтэй иргэд байсан. Иргэдээс тайлбар мэдүүлэг аваад мөрдөн шалгаж байна" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.58.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.