Н.НОМТОЙБАЯР: Тувагийн ЭРҮҮГИЙНХЭН ихээр орж ирсэн нь ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ үүсгэх зорилготой
Үйл явдал
/
2024-06-27

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ярихдаа "МАН-ын даргын гүтгэлэг, худал мэдээлэлд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо манай эвслийн гишүүдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хассан Бид давж заалдаж, хугацаа оройтсон ч үнэмлэхээ авсан. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө л нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Сонгогчидтойгоо уулзаж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүйгээр Чингэлтэй дүүргийн цагдаа нар манай штабыг битүүмжилж, сонгуулийн үйл ажиллагааг зогссож, царцаасан. Сонгууль дуусахаас хоёр хоногийн өмнө штаб маань хаагдлаа. Маш их хохирол амслаа. Бид шүүхэд хандах болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан З.Энхболд, бусад эрүүгийн элементүүд миний эсрэг гүтгэлэг, хар пи-ар хийлээ.

Л.Оюун-Эрдэнийн ах Херо Баатар тэргүүтэй хүмүүс ажиллалаа. Хуулийн байгууллага босоо буюу Ерөнхий сайдын удирдлага доор байдаг ч гэсэн энэ сонгуулийн үр дүн шударга, хуулийн дагуу ажилладаг гэдэгт найдаж байгаа. Ноцтой нь Үндэсний эвсэл сонгуульд нэр дэвшихээр болсноос хойш миний утас, албаны утас, миний маршрут зэргээр мөрдөж, цагдах, утас чагнах зэрэг үйлдлүүд байгаа учраас холбогдох байгууллагад хандана. Сүүлд нь л хэлэхэд сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увсын боомтоор Тувагийн эрүүгийн хэрэгтнүүд орж ирсэн. Яагаад ОХУ-ын Тува гаралтай нөхдүүд ихээр орж ирэх болов? Маш том хардлага төрж байна. Зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Би аливаа асуудалд ор үндэсгүй дуугардаггүй. Би өөрөө тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн. Төр, нийгмийн эмх замбараагүй байдлыг яаж зохион байгуулахыг сайн мэдэх хүний хувьд хэлээд байна. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.186.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.