Ардчилсан нам иргэдэд мөнгө тарааж, сүрдүүлж байна
Үйл явдал
/
2024-06-28

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Ардчилсан намын зүгээс  удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь нотлогдож байгаа учраас мэдээлэл хийж байна. Тухайлбал, зарим тойрогт мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг иргэдийн мессежээр өгч, төөрөгдүүлж байгаа нь батлагдаад байна. Өвөрхангай аймгийн Төгрөг,  Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худлаа амласан хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Ардчилсан намынхны мөнгө тараалт бүх тойрог дээр хэрээс хэтэрлээ. Булган аймгийн Ардчилсан намын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг нь тулгаж мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж баталгаажлаа.

Өвөрхангай аймгийн зах дээр Ардчилсан намаас 150 мянган төгрөг тарааж байгаад ч мөн нотлогдлоо. Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, 06 сарын 27-ны өдөр зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдийн гарт бариулж, хүчээр тарааж байгаа бичлэгийг бид холбогдох байгууллагад өгөөд байна.

2024 оны зургадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлуудад “Ээж, аавдаа өгөөрэй” гэж дугтуйтай 300 мянган төгрөг тараасан зөрчил илэрлээ. Иргэдийг дарамт шахалтанд оруулж, сонголтод нөлөөлж байгаа үйлдэл Ардчилсан намын зүгээс их гаргаж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгөх нэрээр Ардчилсан намынхныг дэмжээрэй, сонгоорой гэж сонголтод нь нөлөөлж байна. Сонгууль өгч буй иргэдийн сонголтод нөлөөлөхөө болихыг албан ёсоор шаардаж байна.

Хүн зөөх үйлдэл маш их гарч байна. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт дугааргүй машинаар иргэдийг зөөж багцлан саналыг нь өгүүлж байгаа нь ажиглагдлаа. Иймд МАН-ын зүгээс эдгээр зөрчлийг холбогдох байгууллагад хандан албан ёсоор шалгуулж байгаа гэдгийг мэдэгдье. Ард иргэдээ хүндэлж, төрөө дээдэлж, Монгол төрийн сонгуульдаа шударга оролцохыг бусад улстөрийн нам, эвсэлд уриалж байна гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.143.4.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
dorj (122.201.31.137) 2024-07-01 08:20:23
gardaj chadaagui garduulaaguil bolhoos umnugovi aimgiin AN bol havtgaidaa mungu hudal taraasan songuuliin sanal uguh bairnuudiin gadaa hed heden mashind l sanal ugsun humuus irj garaal tsagdaagiin baraanaar buuj bultaal zugtaj alga bolool baisan ter buhnii utas messejuudiig shalgaval ch uchir biidee daanch umnugoviin tsagdaag ajnai ni bazaj baihiimdaa