УИХ-ын ГИШҮҮН, САЙД байсан 29 эрхэм ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ
Үйл явдал
/
2024-06-29

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн уртдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр Хангайн бүсэд өрсөлдсөн МАН-ын гол лидерүүд ЯЛАГДАЛ хүлээлжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, бие даагчдын 1342 хүн өрсөлдсөнөөс 126 нь УИХ-ын гишүүн болох эхний даваагаа давчихсан. Тэдгээр дотор өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүн, сайд байсан 29 эрхэм харамсалтайгаар олонхийн санал авч чадсангүй. 

1-р тойрог: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР аймгуудын нэгдэл ХАНГАЙН БҮСЭЭС УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар 

 ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, УВС, ХОВДЫН баруун бүсийн II тойргоос УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ш.Адъшаа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан нар 

ОРХОН, БУЛГАН, ХӨВСГӨЛИЙН хойд бүс IV  тойргоос УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ж.Батзандан нар

ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГИЙН V тойрог, төвийн бүсээс 

 УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат,  Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нар

ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОДЫН VI тойрог, зүүн бүсээс УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар 

ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН нэгдэл VII тойрог говийн бүсээс УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН IX тойргоос  УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ 

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ дүүргийн X тойргоос

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар

 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН XII тойргоос 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай түшээд өрсөлдсөн ч харамсалтай нь дахин гишүүн болж чадсангүй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.193.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.