Шинэ парламент дахь МАН-ын бүлгийг С.БЯМБАЦОГТ даргалах боломжтой
Үйл явдал
/
2024-07-01

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 126 гишүүнтэй, олон намын төлөөллийг багтаасан шинэ парламентын хаалга нээгдэхэд тун ойрхон байна. Эрх баригч нам сонгуулиар олонх болсон ч ялалтыг гартаа бүрэн авч чадсангүй. Хамтарсан Засгийн газар байгуулахаар болов.

Олонхийг бүрдүүлж буй намын хувьд ялалт байгуулсан учир намын дарга нь Ерөнхий сайд хэвээр үлдэнэ. Засгийн газрыг шууд болон шууд бус байдлаар байнга дэмжих хүнийг УИХ-ын дарга, хонь хурга нийлсэн шиг эрээвэр хураавар бүлгийг зангидан чиглүүлэх хүнийг БҮЛГИЙН ДАРГА болгоно.

УИХ-ын дарга МАН-ын генсек, одоогийн Засгийн газрын ахлах тогооч Д.Амарбаясгалангийн нэр тодроод буй. Мөн Ерөнхийлөгчийн санал болгож, албадан чихээд буй Ж.Энхбаяр дарга нэр нь яригдаад байгаа юм. Ж.Энхбаярын хувьд хууль тогтоох байгууллагад олон жил ажилласан, сайд, үндэсний аюулгүй байдлыг асуудал эрхэлсэн байгууллагыг ч толгойлж ирсэн түүхтэй нэгэн. Туршлагатай, зангарагтай нэгэн.

Харин МАН-ын бүлгийг эв зүйд нь оруулаад базаад явчих хүн нь Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогтын нэр яригдаж байна. Тэрбээр өмнө нь 2012-2016 онд МАН-ыг сөрөг хүчин байхад нь бүлгийн даргаар ажиллаж байсан. Хууль зүй болон Зам тээврийн сайдаар ажилласан. Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодыг тус тус удирдаж байсан туршлагатай нэгэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.116.60.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (64.119.29.46) 2024-07-01 16:52:43
Намын дарга ерөнхий сайдын мэдэх асуудал шүү дээ тэр хүн л бүх хариуцлагаа хүлээх естой ард түмэн яаж ажиллахыг нь хараад сууж байх естой энэ хүн хариуцлага бүрэн хүлээх учрасс хэнтэй хамтрах хэнээр хурлын дарга сайд дарга нараа тавихыг өөрөө мэддэг дээ ажлын амжилт хүсье