Мөрөн сумын хогийн цэгийг цэвэрлэх хоёрдугаар үеийг эхлүүлнэ
Үйл явдал
/
2024-07-01

Мөрөн сумын хогийн цэгийг цэвэрлэх хоёрдугаар үе болох 1,4 га газарт үнсний овоолог үүсгэж, 10 га газарт тархсан аюултай хог хаягдлыг устгах ажлыг эхлүүлнэ

Энгийн төвлөрсөн хогийн цэгт үнс байхыг хуулиар хориглодог ба үнс нь аюултай хог хаягдалд ордог. Иймд үнсний овоолгыг яаралтай цэвэрлэж, Дэлгэрмөрөн гол руу орохоос урьдчилан сэргийлж, хөрсний бохирдол үүсгэж буйг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

Тус ажлыг БОАЖЯ, Мөрөн сумын ЗДТГ-тай хамтран хийх үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өгөв. Бүрэн цэвэрлэгээ хийгдсэний дараа 110 га газарт нөхөн сэргээлт хийж моджуулах ажлыг эхлүүлэхээр бэлтэл ажил хийгдэж байна.

May be an image of 2 peopleMay be an image of 4 peopleMay be an image of textNo photo description available.May be an image of craterNo photo description available.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.98.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.