Нэгдсэн парадын бэлтгэл жигдэрч байна
Үйл явдал
/
2024-07-02

Нийслэлчүүд, ялангуяа хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг "Шөнийн парад"-ын бэлтгэл жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 3-ны өдрөөс эхэлнэ.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын талбайд үргэлжилж байна.

Энэхүү цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч жагсахаар сар гаруй хугацаанд хүн нэг бүр, байгууллага, нэгдсэн гэсэн шатлалаар бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр “Энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг болж ёслолын жагсаалд оролцоно. Эдгээр байгууллагууд маань бэлтгэлдээ маш идэвхтэй хамрагдаж байгаа. Ихэнх нь цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан бүрэлдэхүүн учир зохион байгуулалт, жагсаалын жигдрэлт сайн байгааг зориуд онцлон хэлье.

Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцсөний дагуу тэгш ойн жил техниктэй, таван жил тутамд явган цэргийн өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийж байхаар тогтсон бөгөөд энэ жил хураангуй буюу зөвхөн явган болон морьт цэрэг оролцсон ёслолын жагсаал хийхээр бэлтгэж байна.

Мөн манай морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол Ард Улсын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд болон хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулах болно” хэмээн энэ жилийн Төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаалын онцлогийн талаар өгүүллээ.

May be an image of 6 people, jeep and textMay be an image of 5 peopleMay be an image of 11 people and textMay be an image of 9 peopleMay be an image of 2 people, trumpet, clarinet and saxophoneMay be an image of 1 person and textMay be an image of 13 peopleMay be an image of 8 peopleMay be an image of 9 people and textMay be an image of 4 peopleMay be an image of 11 people, aircraft and textMay be an image of 13 peopleMay be an image of 12 people, clarinet and trumpetMay be an image of 8 people, aircraft, jeep and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.132.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.