С.ЦЭНГҮҮН: Залуу хүний хувьд улс төрийн зориг шаардсан ажлуудыг хийнэ
Үйл явдал
/
2024-07-02

Өнөөдөр /2024.07.02/ шинээр байгуулагдсан парламентын анхны чуулган болж гишүүд тангаргаа өргөж байна. Энэ үеэр УИХ-ын хамгийн залуу гишүүн С.ЦЭНГҮҮНЭЭС тодруулга яриа авлаа.

УИХ-ын гишүүн С.ЦЭНГҮҮН: Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд иргэд хүлээлт үүсгэж байгааг анзаарч байна. Миний бие залуу хүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа улс төрийн зориг шаардах ажлууд дээр зориг гаргаж ажиллана. Өмнөх парламентад гишүүн бүр үг хэлэх эрхтэй байдаг байсан бол энэ удаагийн парламентын дэгийн тухай хуульд өөрчлөлт орж хариуцсан асуудлын тухай үг хэлдэг болсон. Иймээс иргэд шинээр сонгогдсон гишүүдийг хэл чимээгүй байна гэж буруугаар ойлгохгүй байхыг хүсэе.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.