М.Бадамсүрэн Түүхэн аялал жуулчлал, эрчимжсэн МАА, тээвэр логистик, бондын хөгжилд хувь нэмрээ оруулна
Үйл явдал
/
2024-07-02

Манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт зүүн бүсийн тэргүүлэх чиглэл бол Түүхэн  аялал жуулчлал, эрчимжсэн МАА, тээвэр логистик, бондын хөгжил гэсэн эдийн засгийн тэргүүлэх гурван зорилтыг тавьсан. Энэ хүрээнд газар олголтыг хялбарчилж, залуус, бизнес эрхэлж эхэлж байгаа хүмүүст газрыг хөнгөлөлттэй боломжуудаар эзэмшүүлдэг болгох хэрэгтэй. Хоёрдугаар , төрөөс авто зам, эрчим хүч, бондын ажил зэрэг дэд бүтцийн ажлуудыг нэгдэж шийдэх хэрэгтэй. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэний бизнес эрхлэлтийг бүх талаас нь дэмжих хэрэгтэй. Ийм асуудлуудыг шийдэхийн тулд өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Би хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахын төлөө явна. Газрын тос, уул уурхайн баялаг гэдэг эцэг өвгөдөөс бидэнд үлдээсэн, хүний гараар бүтээгээгүй баялаг шүү дээ. Тэгэхээр энэ баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх, ирээдүй хойч үеийнхээ хөгжилд зориулах, нөхөн сэргээгдэх салбар буюу ХАА-ын салбар, аялал жуулчлалын салбар зэрэг бусад салбарыг солонгоруулан дэмжихэд зориулах зарчмыг баримталж, Дорнод аймагт байгалийн баялгийн өгөөжөөс иргэдээ дэмжиж 330 багшийг орон сууцтай болгох, айл бүрийг хүлэмжтэй болгох, хүүхэд бүрийг 20 мянган төгрөгөөр секц дугуйланд хамруулах ажлыг зохион байгуулж байсан. Энэ туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлэх боломж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.