"Сургуулийн гарден" цэцэрлэгжүүлэлт, ландшафтын сургалт зохион байгуулж байна
Үйл явдал
/
2024-07-02

“СУРГУУЛИЙН ГАРДЕН” ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, ЛАНДШАФТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Экологийн боловсролын төв, Тэрбум Мод сан, ХБНГУ-ын гарден, ландшафтын тэргүүлэх компани “Gartenhof Küsters” компани хамтран сургууль, цэцэрлэгийн орчин, ногоон байгууламжийн төлөвлөлтийн дадлагад суурилсан сургалт зохион байгуулж эхэллээ.

Сургалтыг Германын Гарден, ландшафтын “Gartenhof Küsters” компанийн захирал Беняамин Кюстерс удирдан явуулж байна.

Герман багш сургалтаар сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд бөгөөд байгальд ээлтэй ногоон орчныг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлэх талаар онолын мэдлэг мэдээлэл болон Герман улсын туршлагаас танилцуулахын зэрэгцээ оролцогчдод Монгол орны нөхцөлд тохирсон ногоон тохижилтын ажлуудыг төлөвлөн гүйцэтгэхэд нь зөвлөн оролцох юм.

Тэрбум Мод сан нь 2023 оноос эхлэн "Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" чиглэлээр олон төсөл, санаачилгыг дэмжин хэрэгжүүлсэн ба энэ удаагийн сургалтад уг төсөлд оролцож шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийн төлөөллүүдийг оролцуулж хөгжилтэй орны туршлага судлуулж буйгаараа онцлог юм.

Экологийн боловсролын төв нь Тэрбум Мод сангийн "Бүх нийтэд экологи, тогтвортой хөгжлийн боловсрол олгох" чиглэлд шалгарч 2023 онд "Амьд байгалийг аль ч цагт" төслийг амжилттай хэрэгжүүлэн "Ой яг..." танин мэдэхүйн танхимыг байгуулж, энэ хооронд 5,000 гаруй хүнд үйлчлээд байгаа билээ.

Тэрбум Мод сан, Экологийн боловсролын төвийн хүүхэд олон нийтэд ойн экосистемийн үйлчилгээ, мод тарихын ач холбогдлыг ойлгуулах зорилгоор эхлүүлсэн хамтын ажиллагаа ийнхүү Германын мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг урин хамтарсан сургалт зохион байгуулж Тэрбум Мод сангийн төсөлд шалгарсан талуудыг хамруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хөгжилтэй орны туршлагаар ногоон байгууламжийг төлөвлөн, анхны бодит ажлуудыг хийж эхлэх гэсэн чиглэлээр өргөжин үргэлжилж байна.

May be an image of 11 peopleMay be an image of 1 person, studying, map and textMay be an image of 4 people, people studying, book and textMay be an image of 6 people, people studying, chess, table and textMay be an image of 4 people, people studying, floor plan, blueprint and textMay be an image of 12 people, people studying, crowd and textMay be an image of 1 person, studying and textMay be an image of 1 person, studying and textMay be an image of 1 person and textMay be an image of 1 person, studying, map and textMay be an image of 1 person, dartboard and textMay be an image of 4 people, people studying, childrens toy and textMay be an image of 4 people, people studying, childrens toy and tableMay be an image of 1 person and textMay be an image of 1 person, floor plan and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.