АН-ын генсекээр гишүүн асан Н.ГАНИБАЛ ажиллахаар болжээ
Үйл явдал
/
2024-07-03

Монголын улстөрийн гол хүчин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ. Лу.Гантөмөр тус намын даргаар томилогдсоноос хойш албан ёсны ерөнхий нарийн бичгийн даргагүй явсаар МАН-ын БЭТ хэмээн алдаршсан Э.Одбаярыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Аливаа улстөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол нам доторх үйл ажиллагааг хариуцахаас гадна намын дарга өмнөөс, төлөөллөх төв байгууллагынхаа шийдвэрийг танилцуулж, галыг өөр дээрээ авдаг онцлогтой албан тушаал юм. Н.Ганибалыг АН-ын генсек болоход УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь голлох нөлөө үзүүлсэн аж. АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдсөн ч ялалдал хүлээсэн улстөрч билээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.