Ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-07-04

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн ойн сангийн 629,850.0 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаянулаан, Уянга, Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт, Галуут, Жаргалант, Говь-Алтай аймгийн Халиун, Увс аймгийн Сагил, Түргэн, Улаангом, Наранбулаг, Малчин, Хяргас, Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай зэрэг сумдын нийт 323.300 га талбайд судалгааны ажил гүйцэтгэж, тэмцэх шаардлагатай талбайн хэмжээ, байршил, тэмцэх аргыг тодорхойлоод байна.

Судалгааны дүнгээс харахад судалгаа явуулсан газар нутгуудад Якобсоны төөлүүрч эрвээхэй /Erannis jacobsoni Diak/, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй /Orgyia antique Linn/, Шинэсний шилмүүс хуйлагч /Zeiraphera diniana/, Сибирийн хүр эрвээхэй /Dendrolimus superans sibiricus Tschetv/, Шинэсний дугтуйт эрвээхэй /Coleophora laricella/ дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. Судалгаанд хамрагдсан 323.300 га талбайн 34.5 хувь буюу 111.662 га талбайд ойн хөнөөлт шавжтай микробиологи болон авиамикробиологийн аргаар тэмцэх шаардлагатай байгааг тогтоож, талбайн байршил, тэмцэх арга, хугацааг тодорхойлж өглөө.

Төлөвлөгөөний дагуу судалгааны ажлыг “Их оргил ой” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

May be an image of pinecone, tree and textMay be an image of tree and textMay be an image of 4 people, map, grass and textMay be an image of 3 people and textMay be an image of mountain, fog and textNo photo description available.May be an image of tree, mountain and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.