Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.ЯДАМЖАВ яг тохирно
Үйл явдал
/
2024-07-05

УИХ-ын сонгуульд нийлэлийн ИТХ-ын төлөөлөгч, таван дүүргийн Засаг дарга нэр дэвшсэнээс Баянзүрхийн Засаг дарга Н.Баярмөнхөөс бусад нь ялалт байгуулсан. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, ЧД-ийн МАН-н хорооны дарга Н.Батсүмбэрэл юм. Саяхан доктороо хамгаалж, дипломоо гардсан боловсролтой будаг нь ханхалсан гишүүний оронд хэн Чингэлтэй дүүргийг удирдах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Нийслэлийн хойморь дүүргийн Засаг даргад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлах зөвлөх Д.Ядамжав, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн МАН-ын дэд дарга Х.Алтаншагай нарын нэр яригдаж байна. Аль аль нь эрч хүчтэй, дүүргийн ажлаа мэдэх, ирээдүйд илүү ихийг хийх чадалтай тэмүүлэл дүүрэн залуус юм.

Эдний дундаас дүүргийн иргэдийнхээ итгэлийг өвөртлөн дөрвөн удаа дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, анхан шат, баг, хороо, хэсгийн ахлагч, айл өрхүүдийн амьдралыг хамгийн сайн мэдэх нэгэн юм. Түүнчлэн МАН-д бэлтгэгдсэн, УИХ дахь намын бүлэгт ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа их улстөр, нийслэл, дүүргийн жижиг улстөрийн аль алинд тоглож чадах сийрэг толгоотой залуу. Чингэлтэй дүүргийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан, одоо дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд тэрбээр намын залуучуудаасаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөсөө хамгийн их дэмжлэг авах магадлалтай байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.