Эрүүл ой төслийн тэтгэлэгт оюутнуудын судалгаа үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-07-05

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА Ойн Газар, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг групп (ICCF Group)” хооронд хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой төсөл”-ийн хүрээнд тэтгэлэг авсан МУИС-ийн оюутан О.Лхагважаргал-ын хээрийн судалгаа хийгдэж байна.

Хээрийн судалгаагаар Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymantria dispar/ өндгөнд тосон бэлдмэл туршин, нягтшилыг бууруулах туршилтыг Хэнтий аймгийн Норивлон суманд хийж байгаа ба дээжүүдээ авчран лабораторт боловсруулж эхлээд байна. Тус судалгаа нь механик тэмцлийн ажлыг хялбаршуулах үр дүнг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж буйгаараа онцлог юм.

Мөн судалгааны хүрээнд зүүн бүсийн ой бүхий сумдад Өрөөсгөл хур эрвээхэйн тархалтыг судалж, нягтшилыг тогтоох, газар зүйн нөхцөлөөс хамаарч тархалтын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж буйг гаргах зорилготой. Хээрийн удирдагч багшаар ШУА Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач, ЭША Д.Ганбат гуай ажиллаж байна.

No photo description available.May be an image of grassNo photo description available.May be an image of textNo photo description available.No photo description available.No photo description available.May be an image of mountain and grassMay be an image of 2 people and grass

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.