Лу.ГАНТӨМӨР улирч, МАН-ын Засагт ХАМТРАН АЖИЛЛАХААР болжээ
Үйл явдал
/
2024-07-08

Монголын улстөрийн гол сөрөг хүчин Ардчилсан намын шийдвэр гаргах дээд байгууллага Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж Засгийн газарт хамтрах саналыг 92 хувиар дэмжсэн бол, Л.Гантөмөрийг АН-ын даргаар улираан ажиллуулахыг ҮБХ-ны гишүүдийн 85 хувь дэмжсэн байна.

Монгол ардын намаас Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ Ардчилсан намд хүргүүлсэн. Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж МАН-тай хамтарч ажиллах талаар хэлцэл хийж болох талаар шийдвэр гаргасан юм. Тэгвэл  Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2024.07.07/-ны 18 цагт цахимаар хуралдаж эхэлсэн байна.

 АН энэ удаагийн УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй учраас АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирлагын баг огцрох шаардлагатай гэж зарим нь үзэж байгаа бол, зарим нь өмнөх УИХ-ын сонгуулийн үр дүнгээс амжилтаа ахиулсан буюу өмнө нь АН-аас 11 хүн УИХ-д сонгогдсон бол 2024 оны сонгуулийн үр дүнг энэ тоог 42 болгож ахиулсан учраас огцруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.206.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
777777 (202.126.91.234) 2024-07-08 19:42:43
Соль соль Түвшинг болго