ФРАНЦЫН “OCCITANIE” бүс нутгийн “AUZAS” ТОСГОНЫ ХҮҮХДҮҮД "НУТГИЙН ХИШИГ" ХӨТӨЛБӨРИЙН “СУРАГЧ СОЛИЛЦОО” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт хүрэлцэн ирлээ
Үйл явдал
/
2024-07-08

2022 онд Өмнөговь аймгийн Булган сумын хүүхдүүд Францын Occitanie бүс нутгийн Auzas тосгонд эгч дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд “Сурагч солилцоо” хөтөлбөрөөр Франц улсад зочилж, франц хүүхдүүдтэй хамт хичээлд сууж, олон сонирхолтой сургалт, аялалд оролцсон билээ.

Харин 07 сарын 06ны өдөр Франц хүүхдүүд Өмнөговь аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Франц хүүхдүүд 07 сарын 07-нд Даланзадгад хотоор аялахаас гадна Хүүхдийн ордны авьяаслаг хүүхэд багачуудын “Зуны зугаатай өдөр” урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

07 дугаарын сарын 08-наас 12-ны өдрүүдэд Булган сумын үе тэнгийн хүүхдүүдтэй Монгол айлуудад амьдарч, “Наадам” фестивальд оролцохоос гадна Монгол ахуй, ёс заншилыг танилцуулсан олон төрлийн арга хэмжээнд оролцох юм.

May be an image of 10 people, people studying and text

May be an image of 8 people, people smiling, table, lighting and text

May be an image of 5 people, people studying and text

May be an image of 14 people, table and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.27.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.