Ерөө САА-ЕРӨӨ сумын түүхт 100 жилийн ой тохиож байна
Үйл явдал
/
2024-07-16

ЕРӨӨ САА-ЕРӨӨ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

“АТРЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙГ БААТАР”-ыг өлгийдөн авч, ургацын төлөвлөгөөг 208,9 хувь давуулан биелүүлсэн амжилтаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсан, төвийн бүсийн “Шилдэг сум”, Сэлэнгэ аймгийн “Шилдэг сум”-ын 10 удаагийн шагналт Ерөөчүүд түүхт 100 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Алдрын зам, амжилтын буухиагаа өргөжүүлэн тэлж яваа Ерөө сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож хуран цугласан олонд баярын мэндчилгээ дэвшүүлэн, сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт гардуулан өгч амжилт хүслээ.

Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, олон арван алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өрнүүн их түүхтэй Ерөөчүүд газар тариалан, уул уурхай, эрчимжсэн мал аж ахуйн салбарыг төвлөрүүлэн хөгжүүлж, 497427.3 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийн үр тарианы ургацын 20 хувийг дангаараа бэлтгэж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар явна.

Баярын энэ өдөр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ зориулсан зарим хүмүүст төрийн одон медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ явагдлаа. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид дундаас онцгой нэг хүн байсан нь төрөлх сумтайгаа нас чацуу ахмад настан н.Нанзад эмээ байв.

Бахдам баялаг түүх, баатар, гавьяатуудын өлгий Ерөө сайхан нутагтай ажил амьдралаараа холбоотой нийт хүмүүстээ түүхт 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье

May be an image of 4 people and speakerMay be an image of 1 person and crowdMay be an image of 3 people and crowdMay be an image of 5 people and hatMay be an image of 7 people and hatMay be an image of 1 person and crowdMay be an image of 6 people and crowdMay be an image of 12 people and cablecarMay be an image of 14 people, crowd and textMay be an image of 7 peopleMay be an image of 3 people and textMay be an image of 10 people and textMay be an image of 2 people and textMay be an image of 3 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.196.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.