Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно
Үйл явдал
/
2024-07-17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-нд болохтой холбогдуулан 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасан байдаг.

ИТХ-ын сонгууль ч иргэдийн амьдрах орчин, ахуйд чухал нөлөөтэй байдаг болохоор өөрсдийн өмнөөс ирэх 4 жил ажиллаж, иргэдийн дуу хоолой болж, тухайн газрын асуудлыг шийдвэрлэх хүнийг олж сонгох хэрэгтэй байна. Өөрсдийн амьдрах орчин нөхцлийг 2028 он хүртэл сайжруулах уу, саармагжуулах уу гэдэг нь 2.2 сая иргэний сонголтоос шалтгаалах юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.