Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр мэдээлнэ
Үйл явдал
/
2024-07-17

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр /2024.07.17/ 14:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран олон нийтэд мэдээлнэ.

Сануулахад, 48 тамирчнаас авсан сорьцыг 2024.07.13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд өчигдөр /2024.07.16/ шинжилгээний хариуг бөхийн салбар комисс хүлээж авсан ба Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд танилцуулж амжаагүй талаар эх сурвалж мэдээллээд байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.