Иргэддээ ээлгүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гэж хэн бэ
Үйл явдал
/
2024-07-17

Эрүүл мэндийн сайдаар дахин томилогдсон Т. Мөнхсайхан нь Хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Гэмтэл, согог судлалын төвийн их эмч, Гэмтэл, согог судлалын төвийн Мэс заслын тасгийн дарга, 35 насандаа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, 37 насандаа Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан билээ.


2020 оны 01 дүгээр сард Тогтмолын Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байх хугацаандаа амаржсан эхэд хүнлэг бус хандсан буюу цар тахлын халдвар авсан, төрөөд удаагүй эх, хүү хоёрыг өвлийн хүйтэнд ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халадтай гадаа гаргасан гэх үндэслэлээр хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Тухайн үед эрүүл мэндийн салбарын зарим төлөөлөл түүнийг салбартаа олон шинэчлэл хийн зоригтой ажиллаж байгаа бөгөөд бусдын алдаанаас болж ажлаа орхиж байгаа нь шударга бус гэж үзэн тайван жагсаал зохион байгуулж байсан.


Түүний хувьд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал, өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байсан 10 гаруй жилийн туршлагатай. Гэсэн хэдий ч алтан гарт эмч Т. Мөнхсайханы эзэмшдэг “Хүчит шонхор” зах дээр худалдаалдаг мах нь тээвэрлэлтээсээ эхлэн шаардлага хангадаггүй, эрүүл мэндийн стандартад нийцдэггүй талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гэнэтийн шалгалтаар илрүүлсэн юм. Мөн шалгалтаар ямар нэгэн асуудал илрээгүй махыг даац хэтрүүлэн ачих, захын гадна мал эмнэлгийн бичиггүй мах худалдаалж байгаа зэрэг нь хэрэглэгчдийг өвчлүүлэх шалтгаан болж байгаа юм.


Дахин томилогдсон Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан болон түүний ах найзуудтайгаа хамтран Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны барилгуудад эзэн сууж, цэвэр, бохир усны шугам хоолойг хамгийн чанаргүй зэвэрдэг материалаар хийж, зэвтэй ус гарснаар иргэд гаднаас усаа зөөх асуудалтай тулгарсан юм. Уух битгий хэл усанд орох ч боломжгүй болсон тэдгээр барилгын шугам, хоолойн горыг Яармагийн дэнжийн оршин суугчид л амсаж байна.
Дээрх баримтуудаас харахад Т. Мөнхсайхан мэргэжилдээ гаршсан нэгэн хэдий ч ард иргэддээ ээлгүй сайд болж таарлаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.