Х.НЯМБААТАР: Дараа жилийн наадмаар бөхчүүд ХИЙМЭЛ бус БАЙГАЛИЙН ЗҮЛГЭН ДЭЭР барилдана
Үйл явдал
/
2024-07-19

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинээр дэвссэн хиймэл зүлэг халтиргаа үүсэж, олон бөх бэртэж, гэмтэж, харамсалтайгаар өвдөг шороодсон. Үүнээс улбаатайгаар бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон эрс шүүмжлээд байгаа билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд богино хугацаанд хиймэл зүлэг дэвссэн. Хугацаа шахуу байсан учраас хянаж чадаагүй. Бөхчүүдээсээ уучлал гуйя гэж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага мэдэгдсэн бол Хотын дарга Х.НЯМБААТАР нэгэн хэвлэлд өгсөн яриандаа  Бороо их орсон. Халтиргаа гулгаа үүссэнийг бид нийтээрээ харсан. Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулах бэлтгэл ажил руу оръё гэдэг шийдэлд хүрсэн" гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.