Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 16 чиглэлд өөрчлөлт орлоо
Үйл явдал
/
2024-07-19

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 16 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Драмын театрын зүүн талын авто замыг 2024 оны долдугаар сарын 19-ний 06:00 цагаас долдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж авто зам өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн 16 чиглэл түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатрын талбай
  • ШҮ:2 Сүхбаатарын талбай-Нисэх
  • Х:19 ЧХОУНБ-Сүхбаатарын төв талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС – Ард кино театр"
  • Ч:34 "Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3"
  • Ч:53 "Яармаг – МУБИС"
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:18а "3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/"
  • Ч:18б "3,4-р хороолол – 6-р бичил хороолол – ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ-3"
  • Ч:61 “ Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат- Алтай хотхон- ТЭЦ3”
  • Ч:52 "3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан"
  • Ч:58 "3,4-р хороолол – ТЭЦ-3"
  • Ч:66 "Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол"
  • Ч:69б "Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг"
  • Ч:72 "Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж"
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.