Төв шуудангийн уулзварыг ГЭНЭТ ХААСАНД иргэд БУХИМДАЛТАЙ байна
Үйл явдал
/
2024-07-19

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил энэ сарын 16-наас эхлээд буй. Засварын ажилтай холбогдуулан Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн буюу Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас хаажээ.

Дулааны шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч "Рутан" ХХК-ийн инженерийн хэлж буйгаар гурав хоногт багтаан уг хэсгийн шугамыг сольж дуусгах юм байна.   Драмын театрын үүднээс Багшийн дээд хүртэлх дулааны шугам 300-гийнх байсныг 500, усныхыг 400-500-гийн шугам болгож, хонгилын системд оруулах бөгөөд шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.