Иргэдийн ЦАЛИН 2.3 САЯ ТӨГРӨГТ хүрч нэмэгджээ
Үйл явдал
/
2024-07-19

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд:өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувь, өмнөх оны эцсийнхээс 4.3 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар тус тус өссөн байна. 

Мөн НДЕГ-ын шимтгэл төлөлтийн тайланд тусгасан 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтээс гаргадаг. Нийт 50,2 мянган ААН, байгууллагын 753,4 мянган ажилтнаас тооцжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буюу 452,9 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол өмнө улирлаас 43.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 87,1 хувиар өссөн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32,4 хувиар нэмэгджээ.

Салбараар авч үзвэл, уул уурхайн олборлолтынх дунджаар 5,6 сая төгрөгийн цалинтай байгаа бол зочид буудал, хоолны үйлчилгээнийх 1,3 сая төгрөг байна

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.128.205.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (66.181.191.99) 2024-07-19 12:36:29
Ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш өндөр ыолжээ .
(59.153.86.202) 2024-07-19 12:32:41
хэнийхэн цалин нэмэгдээд байдаг юм бэ үнэн зөв үү энэ мэдээлэл