Сурагчдад ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ олгож, сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрийг 200 сургуульд нэвтрүүлнэ
Үйл явдал
/
2024-07-19

Боловсрол, Шинжлэх ухааны сайд П.НАРАНБАЯР төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзав. Тус багийг Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2020 оноос хойш удирдаж, сум, аймгийн төвийн 58 сургууль, нийслэлийн 2 сургуульд сайн сургуулийн менежментийг амжилттай нэвтрүүлжээ.

“Сургуулийн менежментийг сайжруулах нь сургалтын чанарыг дээшлүүлэх бодит шийдэл мөн” гэж УИХ-ын гишүүн Ж.Галбадрах онцоллоо. Зүрх сэтгэлийн боловсрол, сургалтын сайн чанар, багш нарын багийн ажиллагаа, удирдлагын менежментийг сайжруулах монгол арга технологийг Шинэ Монгол сургууль хэдийн бий болгосон. Энэ технологи, зарчмыг ирэх жилд 200 сургуульд нэвтрүүлнэ. Сайн сургуулийг таны дэргэд авчрах бодлого орон даяар хэрэгжүүлэхээр зорьжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.225.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.