Хот хоорондын үйлчилгээнд явдаг 231 автобус WIFI төхөөрөмжтэй боллоо
Үйл явдал
/
2024-07-19

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс орон нутаг, хот хоорондын тээврийн автобусны үйлчилгээ, чанарыг сайжруулах, иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлэх, осолгүй эсэн мэнд зорчих боломжийг бий болгож орон нутгийн замд хүн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтарч, тогтмол хурдтай, зорчигч унтаж амрах боломжтой шинэ шийдлүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Тодруулбал Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймаг, 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулаад байна.

Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөөд буйг холбогдох байгууллагаас мэдээллээ. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой болж байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.