Боксчин Э.ЦЭНДБААТАР мэргэжлийн боксийн 11 дэх ТУЛААНЫХАА БЭЛТГЭЛД гарчээ
Үйл явдал
/
2024-07-19

Мэргэжлийн бокст 10 тулаанд ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаанаа ирэх сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед ялсан байдаг. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоосон юм. Э.Цэндбаатар гавьяат Тайландын Бангкокт болсон олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаар Парисын рингэнд гарах мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Улмаар сонирхогчийн боксоор дахин тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.118.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.