Сайн туршлага 13: Ойн салбарт өв залгамжлан зүтгэж буй аав хүү гурав
Үйл явдал
/
2024-07-22

Манай ойн салбарт өв залгамжлан ажиллаж буй ойчид олон бий. Тэдний хийж бүтээсэн зүйлийг дурдвал нэлээдгүй их цаг хугацаа орно. Ном бичвэл магад олон боть ном болох биз ээ. Энэ удаад аав хүү гурвыг онцолж байна.

Довдондэмбэрэлийн Дамбадаржаа гуай Сэлэнгэ аймгийн тужийн нарсыг хамгаалах болон нөхөн сэргээхэд оролцож, нөхөрлөлийн гишүүдээ манлайлан 400 га талбайд ойжуулалт хийсэн туршлагатай ахмад ойчин. Харин хүү Д.Раднаа нь аавтайгаа мөр зэрэгцэн тужийн нарсыг хамгаалахад ажил үйлсээ зориулж явсан. Тэрээр өдгөө мод үржүүлгийн "Агро форeст " ХХК байгуулан жилдээ нэг сая ширхэг суулгац тарьж, ургуулж байна. Түүний дүү Д.Батдорж Гeоэкологийн хүрээлэнд ажилладаг. "Доройтсон ойг далд үндэсний системтэй тарьцаар ойжуулах" ажлыг УБ хот орчмын ойд амжилттай туршиж байгаа манай мундаг залуу эрдэмтэн юм./2023 он/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.