Голомт банк 2024 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна
Үйл явдал
/
2024-07-22

Монголбанкнаас гаргасан стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2024 оны 2-р улирлын байдлаарх аудитын өмнөх санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.

Голомт банк 2024 оны эхний хагас жилд олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, 10 гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ. Мөн Saison Investment Management, Agents for Impact, responsAbility зэрэг ОУ-ын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт, бичил бизнесийг дэмжих зорилготой 38 сая ам.долларын урт хугацаат санхүүжилт татав.

2024 оны 2-р улирлын байдлаарх санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Нийт актив 33.6%-аар өсөж 12.3 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 34.3%-аар өсөж 1.1 их наяд төгрөгт хүрэв.
  • Цэвэр зээл 59.1%-аар өсөж 6.4 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа (NPL) 3.2%-д хүрч сайжрав.
  • Харилцагчийн эх үүсвэр 19.2%-аар өсөж 7.2 их наяд төгрөгт хүрэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 3.5 дахин өсөж 273.1 тэрбум төгрөгт хүрснээр жилээр илэрхийлэгдсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж (ROAE) 53%-д хүрээд байна.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 337.8 төгрөгт хүрэв.
  • Банк Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Банк 9-р сард 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайланг тайлагнах болно.

Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.