Хүрээ цам- Даншиг наадам ирэх сарын 3,4- нд Хүй долоон худагт болно
Үйл явдал
/
2024-07-22

Хүрээ цам- Даншиг наадам ирэх сарын 3,4- нд Хүй долоон худагт болно.

Даншиг (Бат-Оршил) наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм.

1911 оноос Монгол Улсын Богд хааны зарлигаар Бат-Оршил өргөх ёслолыг жил бүрийн зуны сүүл сарын сайн өдөр явуулж байжээ.

2015 оноос эхлэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүй долоон худагт Бат Оршил наадмыг сэргээн "Хүрээ цам- Даншиг наадам" нэртэй жил бүр зохион байгуулж байна.

“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2024” үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.

  • Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
  • Цам харайх ёслол
    • Мандал өргөх ёслол
    • Урлагийн тоглолт
    • Морьтны үзүүлбэр
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Уухай шагайн харвааны тойром
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтон баатрын үзүүлбэр
  •  Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.