Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТЫН хүүхдүүд МАНДАЛ сумандаа НОМЫН САН байгуулжээ
Үйл явдал
/
2024-07-22

Энэ жил Монгол улс даяар 108 сум 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум юм. Аймагтаа төдийгүй улсдаа хүн ам ихтэй, хөгжил сайтай энэ сумаас олон арван алдартнууд төрж гарсан. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат юм. Мандал сумын 100 жилийн ойд зориулж Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүүхдүүд ТОГЛООМЫН ТАЛБАЙД БЯЦХАН НОМЫН САН байгуулжээ.  Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйёбүүк хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр 

"ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ САНААЧЛАН ХИЙСЭН АЖЛААР БАХАРХАН ТА БҮХЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ БАЙНА.

2019 онд би Мандал суман дахь спиртийн үйлдвэрийн ажилчдын орон сууцны хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж байсан юм. Гэтэл энэ талбайн сааданд хүүхдүүд маань өөрсдийн хүсч байсан бяцхан номын санг байгуулсанд туйлын баяртай байна.

Охин маань төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд оролцох үеэрээ зочилсон жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд байсан бяцхан номын санг хүүхдүүд маань ихэд шохоорхон, ээж ээ гадаа хүн бүхэн ашиглаж болдог НОМЫН САН байна, ёстой гоё юмаа ямар ч цоожгүй, хүн бүрт нээлттэй, үүнийг Монголдоо хийвэл болох уу гээд ихэд сонирхож байжээ. Түүнээс хойш хүү, охин 2 маань тэр бодлоо орхилгүй сэтгэлдээ бодоод л хаана хэзээ яаж хийх вэ, ямархуу байх вэ гэж бодож явсаар Сэлэнгэ аймаг Мандал сумандаа хийлээ.

"МАНДАЛ сум бол аавын маань төрсөн нутаг, өвөө ЖАРГАЛТУЛГА маань БАГШ, буурай өвөө эмээ маань нутагтаа БАГШ байсан болохоор МАНДАЛ сумандаа хийе ээж ээ" ..... гэснээр хүүхдүүдийн маань хүсэл БОДИТ АЖИЛ болж эхэлсэн түүхтэй. Мандан бадрахын ерөөлтэй МАНДАЛ сумын түүхт 100 жилийн ойгоор энэ бяцхан НОМЫН САН хийгдсэнд аав, ээжийн хувьд билэгшээн баярлаж байна. Бяцхан хүүхдүүдийн маань хүслийг дэмжин тусалсан сумын удирдлагууд, ах дүү нар, найз нөхөд, Номын хандив өргөсөн бүх хүмүүст талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай" гэжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.