Доройтолд орсон булгийг хашиж хамгаалснаар ундарга нь сэргэж байна
Үйл явдал
/
2024-07-24

Адапт төслийн хүрээнд Дорнод аймаг, Гурванзагал сумын нутагт байх "Мэлхийн булаг"-ыг 2023 онд хашиж хамгаалснаар ундарга нь сэргэж урсгал нэмэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ багасах, усны хомсдол бий болох явдал юм.

Доройтолд орсон булгуудын байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх, усны цэвэр цэнгэг чанарыг хадгалах үүднээс АДАПТ төслийн хүрээнд зорилтот 4 аймаг болох Сүхбаатар, Ховд, Завхан, Дорнод аймагт булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалж байна.

Булгийн эхийг хамгаалахдаа:

  • Байгальд халгүй аргаар буюу налуу загвараар хашааны шонг газар ухаж суулгахгүйгээр хашааг барих;
  • Хашааг зөөвөрлөх, дахин ашиглах боломжтой;
  • Булаг орчмын хөрс, ургамлыг хүн малын хөлд талхлагдахгүй байх нөхцөлийг хангах;
  • Булгийн усыг малын баас, шээс зэрэг шим бохирдлоос хамгаалах;
  • Булаг орчмын хөрс, ургамал байгалийн нөхцөлөөр сэргэх боломжийг бүрдүүлэн хамгааллаа.
  • May be an image of 1 person and arctic
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.46.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.