Парисын олимпт оролцох тамирчид КАРТОН ЦААСААР хийсэн орон дээр амарч байна
Үйл явдал
/
2024-07-25

Парис 2024: 2024 оны Парисын олимпод оролцох тамирчид цаасан хайрцгаар хийсэн орон дээр унтаж байна Үүнийг тамирчдыг хоорондоо эсвэл хэн нэгэнтэй дотно харилцаанд орохоос зайлсхийх зорилготой гэх таамгийг олон нийт дэвшүүлээд байгаа ч Парисын олимпын наадмыг байгальд ээлтэй зохион байгуулах зорилгоор цаас ашиглажээ. Яг үнэндээ 2020 оны олимпод ч мөн энэхүү аргыг ашиглаж байжээ.

Орыг хийсэн материал нь Францын байгууллагуудаас хандивласан дахин боловсруулах картон цаас юм. Харин гудас нь картон биш аж.

2016 оны Олимпын медальт Пол Челимо жиргээнд "сексийн эсрэг ор" хэмээгээд "энэ бол тамирчид хоорондын дотно харилцаанаас зайлсхийх зорилготой" гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Олимпын албаны хүмүүс үүнийг үгүйсгэж, энэ нь байгальд ээлтэй байдлын үүднээс хийгдсэн гэж мэдэгдэв. Энэ жилийн Парис хотноо болох Олимп, Паралимпийн наадамд зориулж Airweave компани олон мянган тамирчид болон спортын албаны хүмүүсийг байрлуулах тамирчдын тосгоныг тохижуулсан ба 16,000 ийм ор байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.