Архангай аймгийн нийт ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэлээ
Үйл явдал
/
2024-07-31

Архангай аймгийн нийт ойн санд Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia gntigua L.), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak) зэрэг хөнөөлт шавжууд голлон тархсан.

2024 онд тус аймагт ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, ашиглан нийт 14 сумын ойн санд улсын төсвийн хөрөнгөөр 92.0 мян.га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10.3 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг ойн мэргэжлийн байгууллагууд 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 2024 оны 07 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Тэмцлийн ажил хийснээс хойш шавжийн зүйлээс хамааран 15-21 хоногийн дараа ой модод сэргэн ургадаг.

May be an image of fogMay be an image of seaplaneMay be an image of mountain and grassMay be an image of grass and mountain

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.