СХД-ийн хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, тохижилтын асуудлыг хэлэлцлээ
Үйл явдал
/
2024-08-01

Сонгинохайрхан дүүргийн хороодын удирдлага, ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс албадын дарга нарын өнөөдрийн шуурхай хуралдаанаар цаг үеийн болон хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, тохижилтын асуудлыг хэлэлцлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар хэлэхдээ, “Төрийн удирдах болон гүйцэтгэх шатны албан хаагчдын зохион байгуулалт, цаг ашиглалтаас шалтгаалан маш олон ажил удаашралтай байна. Иймд байгууллага дундын уялдаа холбоог сайжруулан ажлын гүйцэтгэлд анхаарч бүхий л ажлыг сэтгэлээсээ шуурхай гүйцэтгэх хэрэгтэй" байгааг тодотгов.

Харин Хороодын Засаг дарга нар Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын эхлэл, дунд шатны гүйцэтгэлд онцгойлон анхаарч ажиллах, мөн иргэдээс гэр хороолол дахь авто зам, гэрэлтүүлэг, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны хорооллуудын фасад, дээвэр, лифт, орц гарцны асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтүүд ихээр ирж байгааг уламжлав.

Шуурхай хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар хороодын засаг дарга нар болон ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс албадын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

• Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийх ажлын жагсаалтыг гаргаж, танилцуулах

• “Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяны хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг өргөнөөр татан оролцуулах

• Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх шаардлагатай ажлуудын саналыг боловсруулах

• Хороон дээр хийгдсэн бүтээн байгуулалтын арчилгаа, байнгын ажиллагааг хянах

• Хог тээвэрлэлттэй холбоотой асуудлыг орхигдуулалгүй холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах

• Замын нөхөөс хийх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг үргэлжлүүлэхийг үүрэгдэв.

May be an image of 1 person, newsroom and textMay be an image of 1 person, newsroom and textMay be an image of 4 people, newsroom and textMay be an image of 5 people, newsroom and textMay be an image of 3 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.