Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн Эрээн хотод болно
Үйл явдал
/
2024-08-01

БНХАУ-ын Эрээн хотод 2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн" арга хэмжээ 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд болно.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй "Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн"-д бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг урьж байна.

Үзэсгэлэн A, B, C, D 4 танхимд зохион байгуулагдана.

Үүнд:

  • А танхим- Шинэ эрчим хүчний машинууд
  • B танхим-Тавилга, барилгын материал
  • C танхим-Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүн
  • D танхим- Дотоодын шилдэг бараа бүтээгдэхүүн

Бүртгүүлэх холбоос: https://www.mongolchamber.mn/event/3242

Холбоо барих: Үзэсгэлэн Яармагийн Газар- 77277070 /4/, 90006950 (зөвхөн ажлын цагаар залгана уу!)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.99.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.