Чингэлтэй дүүрэгт Яйзү хотын төлөөлөгчид зочилж байна
Үйл явдал
/
2024-08-02

Япон усын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон удирдлагууд Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.

Зочдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Туяа нар угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Япон усын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи, ИТХ-ын дэд дарга Үчида Шүүжи, Хамтын ажиллагааны газрын дарга Үнно Масахико, Захиргаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Фүжино Дае, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ивата Читосэ, Нарийн бичгийн хэлтсийн ахлах Онода Сатоши, Гадаад харилцааны хэсгийн дарга Ито Масаки, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар хүрэлцэн ирлээ.

Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 оноос хойш соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм.

Цаашид хоёр дүүрэг боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж илүү олон салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

May be an image of 5 people, chess and textMay be an image of 13 people, the Oval Office and textMay be an image of 2 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.166.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.