Ж.Батсуурь: Шинэ Хархорум хотод олон улсын төлөвлөлтийн тэргүүн туршлагыг хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2024-08-02

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Шинэ Хархорум хотыг төлөвлөн байгуулах Олон улсын нээлттэй сонгон шалгаруулах үзэсгэлэнгийн дүнг зарлалаа.

Сайд Ж.Батсуурь хэлэхдээ: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичиг, шинээр бүрэлдсэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг төлөвлөн байгуулах ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд, Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар нийт 190 орчим мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай инженер-геологийн судалгааны ажил, байр зүйн зураг зохиох ажил, хотын усны эх үүсвэрийн судалгаа, байр зүйн зураглал, инженер, геологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, инженерийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Шинэ Хархорум” хотыг байгуулах газар нь Эзэн Чингис хаан их хааны ор сууж, Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхт газар бөгөөд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний нийслэл, Монголын ард түмний ариун гал голомт, их өв соёлын өлгий нутагт “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шилдэг шийдлийг шалгаруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шилдэг бүтээлүүдийг, иргэд олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч оролцохоор бүртгүүлсэн дэлхийн 54 орны 400 гаруй баг бүрэлдэхүүн бүтээлээ ирүүлжээ. Манай улсад хүрэлцэн ирсэн дэлхийн шилдэг 100 гаруй хот төлөвлөгч, архитектор, инженер та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Та бүхэн манай орны орны түүх, соёл, урлаг, уламжлалыг маш сайн судалж, шингээсэн, “ногоон”, “ухаалаг”, “хүн төвтэй”, орчин үеийн технологид суурилсан, Олон Улсын төлөвлөлтийн тэргүүн туршлагыг тусгасан гайхалтай төслүүдийг хийж гүйцэтгэснийг бид үзэж бахархаж байна.

“Шинэ Хархорум”хот нь зөвхөн монголын төдийгүй дэлхийн хот болох эхлэлийг та бүхэнтэй хамтран тавилцсандаа бид баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье гэлээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг оролцсоноос хоёр шатанд 18 улсын 36 бүтээл тэнцэж, 2024 оны 07 дугаар сарын 25-аас 31-ний хот төлөвлөлтийн үзэсгэлэнд 16083 хүн саналаа ирүүллээ.

Тус арга хэмжээг шүүхээр Америкийн Нэгдсэн Улсын Корнелийн их сургуулийн хот болон бүс нутаг төлөвлөлтийн тэнхимийн профессор Томас Ж.Кампанелла, Герман улс дахь ARCHDAILY-ын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Давид Басулто, Польш Улсын хот төлөвлөгч Чеслав билецки, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханьян Их Сургуулийн хот төлөвлөлт, инженерийн тэнхимийн профессор Жина Парк нар урилгаар ажиллалаа.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын шүүгчдийн нэгдсэн дүн тэнцсэн учир 1-р байрт хоёр баг шалгарсан онцлог арга хэмжээ боллоо.

1-р байр: “Хятадын зам, гүүрийн корпорац, хятадын төрийн барилгын инженерийн корпорац, хятадын харилцаа холбоо, барилгын компанийн салбар хурдны замын зөвлөх үйлчилгээний компанийн хамтарсан баг

1-р байр: Зүүн Хятадын Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн ХХК-ийн баг тус тус шалгарлаа.

May be an image of 7 people, lighting and text

May be an image of 7 people, lighting and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.120.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.