Төвийн бүсний эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа
Үйл явдал
/
2024-08-05

Сангийн Сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес А.Такачийг 2024 оны 7-р сарын 30-ны өдөр хүлээн авч уулзаж, өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Банк, Сангийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлыг хэсгийг байгуулж төслийг явцыг графикийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцлоо.

Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын төгсгөлд Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого болон шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлт, Эрүүл мэндийн салбарын бодлоготой уялдаж буй Төвийн бүсийн 1-р зэрэглэлийн Нэгдсэн эмнэлгийн төсөл нь орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтойг онцоллоо.

May be an image of 2 people and textMay be an image of 1 personMay be an image of 2 people, newsroom and textMay be an image of 1 person

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.245.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.