All in hit- Хайрын үдэш тоглолтын талаар хамтлагууд мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2024-08-05

“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэгн уран бүтээлээр охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсанхайрын дууны эзэд болох Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 09-ний өдөр ХИТ паркад болно.

Тоглолтын ерөнхий найруулагчаар 333 энтертайментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж буй. Тоглолтын гүйцэтгэх продюсер, маркетинг сурталчилгааг Нэгүн консалтинг компанийн захирал Ч.Пүрэвхүү, Хэвлэл мэдээллийг Э.Энхцэцэг, Ээ. Нарандулам нар хариуцан ажиллаж байна.

Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагууд өөрсдийн бүх хит дуугаа буюу нийт 76 дуу дуулна. All in hit тоглолтын утга учир нь энд оршиж байгаа. Учир нь 2005-2015 оны бүх ХИТ дуунууд нэг тайзан дээр эгшиглэнэ. Мөн хайрын хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй нь анхных билээ. Тийм ч учраас тоглолтын уур амьсгал үнэхээр гайхалтай байх болно. Зөвхөн үндсэн уран бүтээлчид ч гэлтгүй зочин уран бүтээлчид ч үе үеийн хит дуунуудаа дуулна. D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг есөн зочин уран бүтээлч орлцож буйг дуулгахад таатай баөйна. Мөн Sundance хамтлаг оролцоно.

Хаалга 14 цагаас нээгдэх ба 18 цагт тоглолт эхэлж, 5-6 цаг үргэлжилнэ. Тоглолт Хит паркад болох ба ариун цэврийн байгууламж бүрэн шийдэгдсэн.  Мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус, ундаа, шар айраг, коктейлээр үйлчлэх асрууд тоглолтын талбайд байрлаж ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.