“ХААНЫ ЭРЭЛД” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Үйл явдал
/
2024-08-09
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж явууллаа.
20 дахь удаагаа зохион байгуулсан
энэ удаагийн сургуульд 1000 гаруй цэргийн алба хаагч хамрагдсаны дотор 23 улсын 460 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдсан салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн хамрагдаж, дадлага, ур чадвараа ахиуллаа.
Мөн гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд ба энх тайван” сургалтаар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй үийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшиж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал санаачилгыг хамтран боловсруулах талаар ажиллалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.