Д.ГАНХУЯГ: Иргэн бүр ЭХ ОРНОО ХАМГААЛАХЫН тулд БУУ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ эрхийг нээлттэй болгоно
Үйл явдал
/
2024-08-22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар батлан хамгаалах салбартай холбоотой асуудлыг хөндөв. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Бүх иргэдээ зэвсэгжүүлэх, буудлагын төвийг олноор байгуулах, ард иргэдийн болзошгүй аюулд бэлэн байлгах асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхийд нь тусгаад та нар цааш нь задлаад явна гэж ярьж байх шиг байна. Үүнийг энэ цаг үед зайлшгүй хийх шаардлагатай юу?

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй аймагтай Засаг даргын удирдлага дор, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр явуулж байгаа. Энэ ажил маш үр дүнтэй байгаа. Ард иргэдийн өөрсдийнх нь галт зэвсэг, унаа хөсөгтэй нь авчирч цэргийн бэлтгэлд сургаж байгаа.

Өнгөрсөн жил зэвсэгт хүчний зэвсэг техникийн бодлогыг хуульчилсан. ҮАБЗ-д нууц байдлаар зэвсэг, техникийн шинэчлэлтэй холбоотой төсөв зардлыг танилцуулаад явж байгаа. Сүүлийн хэдэн жил энэ салбарт зэвсэг, техникийн шинэчлэлд мөнгө хуваарилаагүй. Гэхдээ бид гаднын зээл тусламж, хандиваар нэг их наяд орчим төгрөгөөр зэвсэг, техникийн шинэчлэлийн өөрсдийн боломжоор хийсэн.  Ямар нэгэн асуудал болоход орон нутаг хамгаалалтын эхний эгнээнд бодлого зайлшгүй шаардлагатай. Тэгж байж “иргэн бүр эх орноо хамгаална” гэдэг Үндсэн хуулийн заалтыг биелүүлнэ.  Цаашид үнийн хяналтыг нь тогтоогоод буу зардаг газрыг чөлөөтэй оруулж ирэх, ард иргэд хуулийн дагуу буугаа эзэмшээд ямар нэг тохиолдолд хэрэглэхэд бэлэн байх өөрчлөлтийг хийхээр ярилцаж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.111.68.3) 2024-08-26 11:47:50
Согтуудаа зодолддог байсан бол одоо тэгээд хоорондоо буудалцаад унах уу Ганхуяг аа?