М.Говьсайханы эхлүүлсэн ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ажил ТӨРИЙН БОДЛОГООР хэрэгжиж эхэллээ
Нийтлэл
/
2024-08-27

Өөрийн сурч мэдсэн зүйл, итгэл үнэмшил, боловсрол мэдлэгээ улс эх орныхоо хөгжилд зориулахаар их улстөрд хөл тавьж буй олон залуу Монгол Ардын намд бэлтгэгдэж байна. Тэдний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Маньбазарын Говьсайхан гэгч нуруулаг, намбалаг залуу.

Хүн амын бөөгнөрөл, ажилгүйдэл ядуурлын гол цөм болсон Сонгинохайрхан дүүргээс ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн шийдвэр гаргах түвшинд өөрийн дуу хоолойгоо хүргэж, иргэдээ төлөөлөн ихийг хийж бүтээж яваа чадварлаг, манлайлагч нэгэн. Мартагдаж, орхигдох шахсан Сонгинохайрхан дүүргийг баг хамт олонтой гар, сэтгэл нийлэн ажиллаж өнгө үзэмжтэй хөгжил дэвшилтэй болгож чадсан тэрбээр энэ удаад Ардчилсан намынханы ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ, ХОГИЙН ЦЭГ БОЛГОСОН Сүхбаатар дүүргийг арчилж, цэгцэлж, өөд нь татахаар Н.Учрал сайдын хамт ирээд буй билээ.

Нэгдүгээр хороололд гэрэл асааж, гэгээ татуулж, тоосыг нь арчиж, тохилог болгосон бодлогоо Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүнийг нэг жишээ 20 жил хогонд дарагдаж, архичид орогнодог байсан 19-р хорооны балгасан байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, одоо орон сууцны барилгын ажлыг эхлүүлчихсэн байгаа. М.Говьсайхан Нийслэлийн Орон сууцны корпорацийн даргын албыг хаших хугацаандаа Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлт, барилгажуулалтын томоохон төслүүдийг зоригтой, ХУРДТАЙ ЭХЛҮҮЛЖ, ажил хэрэг болгож чадав.

Үүний хамгийн том илэрхийлэл бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг дамнан хэрэгжих “СЭЛБЭ” дэд төв юм. Ямартай ч М.Говьсайханы эхлүүлсэн ажил гольдролдоо орж, эхний бүтээн байгуулалтын ажлын тендер зарлагдчихсан байна. Түүний сэдэж санаачилсан төсөл төрийн бодлого болж түмнийг гэртэй, олныг орон сууцтай болгож байна. М.Говьсайханы эхлүүлсэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил гольдролдоо орчихлоо, хоржийлоо...

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
2
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (13.59.3.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(122.201.27.246) 2024-08-27 12:06:51
Shaaj ugch bnaa